Шинэ жилийн баярын цэнгүүн 2023 - 2024

Meine Bootstrap-Website

Шинэ жилийн баярын цэнгүүн 2023 - 2024

Улиран одох сайхан бүхнээ үдэж Угтан ирэх сайхан ирээдүйгээ угтах шинэ жилийн баярын цэнгүүнд та бүхнийг урьж байна.
Шинэ жилийн баярын цэнгүүн 12 сарын 09 ны Бямба гаригт 17:00 цагаас Штуттгарт хотын Da Capo ресторанд зохиогдох болно.
Баярын цэнгүүнд "Дурсамж", "Хавар", "Чамдаа зориулъя", "Хайрын дууг минь сонсооч" зэрэг олон хит дуунуудаараа наяад оны залуусыг байлдан дагуулж байсан Айзам хамтлагийн дуучин Тамир уригдан ирж , ая дуугаа өргөнө.
Мөн Итали улсад Strawman & Celine нэрээр өөрийн уран бүтээлээ амжилттай туурвин яваа монгол дуучин, хөгжимчин, авъяаслаг залуу уран бүтээлч бүсгүй сонгодог хөгжмийн гоцлолоор биднийг хөглөхийн зэрэгцээ сэтгэлд хоногшсон монгол дуунууд дуулах юм. Шинэ жилийн цэнгүүний бас нэгэн зочин болох мэргэжлийн DJ та бүхнийг AFTER SHOW PARTY -д оройжин, шөнөжин цэнгээн хөгжөөхөөр уригдаад байна. Мөн энэ үдэш та бүхнийг "оны азтан сугалаа" "хөгжөөнт тоглоом" гэх мэт сонирхолтой үдшийн хөтөлбөр хүлээж байгаа.

Хэзээ: 12 сарын 9-нд 17:00 цаг
Хаана: Da Capo Restaureant - Teckstraße 60, 70190 Stuttgart
Үнэ: 115€ : 3-н ганг меню амтат хоол болон уух зүйлс Wein, Sekt, Bier, Wasser, Cola зэрэг бүгд үнэндээ багтсан
Захиалга: ticket@vma-ev.com болон 0176 81096251 утсаар

Суудлын тоо хязгаартай учир та бүхнийг суудлаа эртхэн захиалаарай.

Хамтдаа энэхүү үдшийг аз жаргалтайгаар өнгөрөөцгөөе!

Хүндэтгэсэн
VMA Team