Сайн байцгаана уу сагсан бөмбөг сонирхогчдоо
Ирэх 11 сарын 10-аас эхлээд Бямба гариг бүрт 18:00 цагаас Berger сургууль дээр заал авч байхаар боллоо.
Одоохондоо ирэх оны 3 сарын 30 хүртэл авахаар ярьсан байгаа бөгөөд хүмүүсийн идэвх оролцоо их байвал цааш нь сунгах болно.
Сонирхсон бүх залуусаа хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хаяг:
Berger Schule Turnhalle
Schwarenbergerstraße 34
70190 Stuttgart
Хэзээ:
18:00 - 20:00 цагийн хооронд доорхи Бямба гаригуудад:
- 11-р сард: 10, 17, 24-ны өдрүүдэд
- 12-р сард: 1, 8, 15, 22-ны өдрүүдэд
- 1-р сард: 12, 19, 26-ны өдрүүдэд
- 2-р сард: 2, 9, 16, 23-ны өдрүүдэд
- 3-р сард: 2, 16, 23, 30-ны өдрүүдэд
Үнэ: хүний 2 Евро заалны төлбөрт зориулж цуглуулж байхаар тооцооллоо.
E-Mail: davaadorj@vma-ev.com
VMA
Штуттгарт дахь Монголчуудын холбоо