Бид бүгдийн Монгол хэл, соёлыг хилийн чанадад сурталчилах явдалд гаргаж буй үйл хэргийг маань сайшаан дэмжиж манай Штутгарт хотын Монгол Академчдын холбоог 2014 оны Нийгмийн салбарын онцлох байгууллагаар тодруулан, элчин сайдын яамнаас болон Берлин хотын Монгол ТББ уудын төлөөллүүдийн зүгээс хамтран зохион байгуулсан шинэ жилийн цэнгүүн дээр өргөмжлөл гардуулжээ!
Энэхүү сайн дурын үйлст хүчин зүтгэж яваа холбооныхоо удирдах зөвлөлийнхөндөө, биднийг ойлгoж цаг үргэлж дэмжиж явдаг бүх идэвхитэй найз нөхөд, гишүүддээ, мөн Монгол улсаас Герман улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Ц.Болор болон бусад яамны хамт олонд бүгдэд нь маш их баярлалаа! Ирэх ондоо эрүүл энх байж улам ихийг хамтдаа хийж бүтээхийн төлөө! Cheers! Euch allen ein gesundes neues Jahr und einen guten Rutsch ins neue Jahr 2015!