Өсвөр үеийн НАР клуб нээлтээ хийлээ

×

Fehlermeldung

Deprecated function: Array and string offset access syntax with curly braces is deprecated in include_once() (line 20 of /var/www/vhosts/h138742.host196.alfahosting-server.de/html/vma2/includes/file.phar.inc).

2014 оны 04 сарын 27-ны нар, хур холилдсон билэгт сайхан өдөр Солонго сургуулийн маань "НАР" өсвөр үеийн клуб нээлтээ хийлээ. Энэхүү клуб цаашид сард 1 удаадаа уулзалтаа хийж байх ба ээж аавуудын оролцоогүйгээр өөрсдөө шийдвэр гарган, монгол хүүхдүүдийн цугладаг орчин бүрдүүлж, монгол хэл, соёлоо орхигдуулахгүйгээр нэг нэгэнтэйгээ хөгжилтэй, үр бүтээлтэйгээр цагийг өнгөрөөхөд оршино.
 
Эхний цуглаанд маань 20 орчим хүүхдүүд хүрэлцэн ирж, өөрсдийн өсвөр үеийнхээ клубын нэр, удирдлагыг сонгон, дүрэм журамаа батлав.
Цаашид хүүхдүүд маань өөрсдөө клубын үйл ажиллагааг удирдан явуулах бөгөөд, хамтдаа юу хиймээр байгаа талаар ярилцан, эцэг эхчүүдийн тусламжтайгаар гүйцэлдүүлж байхаар боллоо.
 
Дараачийн цуглаан 5 сарын сүүлээр болох бөгөөд, Монгол гэрт кэмп маягаар, ээж аавгүйгээрээ пионерийн зуслан маягаар 1-2 хоног амарч, хамтдаа тоглон, бие биентэйгээ мэдлэгээ хуваалцхаар тохиролцов.
 
Мөн дараад нь 6 сард Берлин хот руу аялж, нийслэл хоттойгоо танилцxаар явцгаахаар боллоо.
 
Нар гэрэлтүүлсэн "НАР" клубын бяцxан гишүүддээ аав ээж, ах эгч нараас нь амжилт хүсээд, цаашдынх нь үйл ажиллагаанд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэе!