Шижир хүйтэн өвлийг өнгөтэй давсны баяр
Шинэхэн ногооны үнэртэй энх золгосны баяр
XVII жарны модон морь хэмээх жилдээ
Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө түвшин амгалан байхын
Eрөөлийг өргөн дэвшүүлж
Юу санасан
Есөн цагаан хүсэл тань
Сэтгэлчлэн бүтэж
Хамаг бурхад авран нигүүлсч
Хотол түмнээрээ амгалан жаргаж
Даага далантай
Бяруу булчинтай
Хурган хонь хуруу өөхтэй
Төлгөн хонь төө өөхтэй
Cар шинэдээ сайхан шинэлээрэй!