Сайн байцгаана уу? Штуттгарт хотын ойролцоо амьдардаг бүх эцэг эхчүүдийн сонорт дуулгах нь!
"Солонго" сургууль маань 12 сарын 21-ны Бямба гаригт 15:00-21:00 цагийн хооронд "Мөнгөн өвөл" сэдэвт шинэ жилийнхээ сүлд модны наадмаа (im Waldheim Sindelfingen) тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа гарлаа.
Цал буурал өвгөн аав, цасан цагаан охидуудтай, 12 жилийн амьтадын хөгжилтэй дууны дугараа, жүжигчилсэн тоглолтууд, авьяаслаг сурагчдын маань урлагийн номерууд, зургийн уралдаан, хөгжөөнт тоглоом, "Алтан гургалдай" эцэг эхчүүдийн хамтлагийн ая дууны дугараа гээд л олон сайхан программтайгаар нэгэн үдшийг хөгжилтэй, дурсамж дүүрэн хамтдаа тэмдэглэцгээе!
Мэдээж Солонго сургуульд хуучин явж байсан бүх хүүхдүүд болон манай баярт оролцxыг сонирхсон хүүхэдтэй гэр бүлүүдийг, мөн тэдний аав ээж, ах дүүс найз нөхөдийг нь бүгдэнг нь уг баяртаа урьж байна!
Хэрэв та бүхэн манай баярт хүрэлцэн ирхийг хүсвэл энэ долоо хоногийн тав дахь хүртэл ( ACHTUNG BIS ZUM 07.12.13 ANMELDEN) ирэх хүүхдүүдийн овог нэр, хэдэн настай болох, хэдүүлээ ирэх гэх мэт мэдээллийг яаралтай илгээнэ үү? Бид хэд бэлэг сэлтээ бэлтгэх, хүний тоогоор хоол ундаа захиалах хэрэгтэй байгаа тул яаралтай хариу бичицгээнэ үү?
Жич: Уг өдөр "Мөнгөн өвөл" сэдэвт зургийн уралдаан зарлаж байгаа тул уг баярт хүрэлцэн ирж байгаа хүүхэд болгон гэр гэртээ А3-ын цаасан дээр өвлийн сэдэвт зурагнуудаа зураад авч ирээрэй. Баярын үеэр шалгаруулж шагнал өгнө.
Төлбөр/Хураамж :
Гаднаас ирж байгаа эцэг эхчүүдээс 1 хүн бүрийн 15 € (xоол унд, идэж уух юм бүгд энэ үнэндээ орсон байгаа!) өвлийн өвгөнөөс өгөх хүүхдийн бэлэгэнд 7€-д тааруулж бэлэг бэлдэнэ. Иймээс өвлийн өвгөнөөс бэлэг авхыг хүссэн эцэг эхчүүд бэлэгний мөнгөө хүүхдүүдийн овог нэр, хэдэн настай болох мэдээлэлтэйгээp энэ долоо хоногийн тав дахь өдөр хүртэл яаралтай шилжүүлцгээнэ үү! (Bat-Erdene Tserendondog, Deutsche Bank Stuttgart, Kto.: 188521901 BLZ: 60070024 )
Өвлийн өвгөн аав маань "Солонго" сургуулийг чиглээд алс холын цас мөсний орноос өвлийн эмгэнээ дагуулсаар аян замдаа гарчихсан гэнэ шүү! :D
baterdene[at]vma-ev.com майл хаяг руу эсвэл 0176 84714318 дугаар луу 12 сарын 07 ны дотор холбогдон яаравчилж бүртгүүлцгээгээрэй эцэг эхчүүд ээ!
Солонго сургулийн эцэг эхийн зөвлөл!