ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ-2013 БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

×

Fehlermeldung

Deprecated function: Array and string offset access syntax with curly braces is deprecated in include_once() (line 20 of /var/www/vhosts/h138742.host196.alfahosting-server.de/html/vma2/includes/file.phar.inc).

Улсын бүртгэлд бүртгүүлсэн ХБНГУ-д амьдарч буй сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд 2013.05.05-наас 2013.05.29-ны өдрийн 17.00 цаг хүртэл Берлин хотод суугаа ЭСЯ-нд биечлэн ирж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ үү.

Шуудангийн хаяг:
Botschaft der Mongolei
Dietzgenstrasse 31
13156 Berlin
Цахим шуудангийн хаяг:
songuuli2013@aol.de
Fax:
030-47480616

Сонгогч иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагатай. Иргэний шинэчилсэн бүртгэлд ороогүй иргэнийг шинэчилсэн бүртгэлд бүртгэсний дараа сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэнэ.

ХБНГУ-д амьдарч буй иргэд Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан дараах мэдээллийг багтаасан маягтыг бөглөж, үндэсний гадаад паспортын хуулбарын хамт Салбар комисст өгч сонгуульд оролцохоо бүртгүүлнэ.

Үүнд:
- эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
- төрсөн он, сар, өдөр, нас, хүйс;
- регистрийн дугаар;
- үндэсний гадаад паспортын дугаар;
- Монгол Улсын хилээр хамгийн сүүлд гарсан хугацаа;
- хамгийн сүүлд эх орондоо оршин сууж байсан газрын хаяг;
- одоо оршин сууж байгаа газрын хаяг.
http://www.botschaft-mongolei.de/