Сайн байцгаана уу?
Эрхэм та нарынхаа энэ өдрийн aмар амгаланг айлтгая! Өнгөрөгч Бямба гараг буюу 2013 оны 02 р сарын 16 ны өдөр Штутгарт хотноо болон өнгөрсөн “Тийн ялагч” хэмээх усан могой жилийн цагаан сарын баярын үйл ажиллагаа маань амжилттай явагдаж дууслаа.
"Dem Nomadenleben zum Greifen nah" уриан дор явагдсан үйл ажиллагаанд маань бидний тооцоогоор томчууд хүүхдүүд нийлээд 250 гарам зочид гийчид хол ойроос айлчлан ирж хөгжилдөн наадацгаан, баяр дээр баяр нэмлээ. Уг баярын арга хэмжээ манай холбооноос 2 дахь удаадаа зохион байгуулсан Цагаан сарын баяр бөгөөд ерөнхийдөө саад тотгоргүй, олны санаанд хүрсэн, бэлтгэл сайтай баяр боллоо хэмээн олон хүнээс талархал илэрхийлсэнийг та бүхэнтэйгээ хуваалцxыг хүсч байна.
Ингээд биднийг дэмжин, бүх л үйл ажиллагаанд, арын албанд зүтгэн хамтран зохион байгуулалцхад хувь нэмрээ оруулсан нийт шижгир залуус ТА БҮХЭНДЭЭ МАШ ИХ БАЯРЛАЛАА.
Та бүхний гүн туслалцаагүйгээр, та бүхний хувь нэмэргүйгээр бид энэхүү арга хэмжээг өдий зэрэгтэй зохион байгуулах боломж байгаагүй юм шүү гээд бүх туслалцаа үзүүлсэн залуусаа нэр цохон дурдаж баярласнаа илэрхийлмээр байна.
- Хамгийн түрүүнд бүхэл бүтэн 7 цаг хөл дээрээ зогсон баярын маань уур амьсгалыг чимж байсан хоёр хөтлөгч Удвал, Адилaa 2 тоон гүнээ талархлаа илэрхийлмээр байна. Та 2 ын авъяаслаг ур чадвар, хэлний өндөр мэдлэг, хэдэн өдөр цаг заваа гарган бэлдэж янзалсан олон сайхан текст үгнүүд, сандарч тэвдэхгүй тайван байдлууд, олон сайхан зан заншилыг орчуулан тайлбарлаж байсан чинь нийт хүмүүсийн талархлыг их хүлээж байсан юм шүү! Та 2 тоо маш их баярлалаа!
- Арын тайзан дээр мөн адил өглөөнөөс орой хүртэл ганцаараа нааш цааш гүйж, бүх л гэрэл чимэглэл, агааржуулагч, хөгжим, техникийг дээд зэргээр хариуцлагатай хийж элдэв саад тотгорыг маш яаралтай шийдэн, хэлэн дээрээ ширхэг бууз ч хийх завгүй гүйж, мөн нээлтэн дээр сайхан шүлэг уншиж, олны талархлыг хүлээж байсан Цогоодоо бас баярлалаа. Ажилсаг дуулгавартай мундаг залуу шүү!
- Мэдээж баярын уур амьсгалыг шууд өөрчилсөн уран сайханч, бүжигчид, дуучид маань үнэхээр мэргэжлийн сайн байлаа. Баяр дууссан хойно бүжиглэсэн охин хэн байсан бэ, маш гоё бүжиглэж байна, энд тэнд энэ охиныг чинь зээлж болох уу гэж маш олон хүн асууж байсан шүү, Шинээ! Тоглолтын хувцасаа Монголоос бэлдэж ирээд, шинэ бүжиг дэглэн бидний нүдийг баясгасанд гялайлаа! Улам их амжилт хүсэе!
- Эгшиглэн хамтлагийнхан маань алс холын Nürnberg хотоос хүрэлцэн ирж, уран аялгуут морин хуур, хөөмийн гайхамшгаараа бидний сонорыг мялаан, дэлхийд Монгол гэсэн 6 үсэгтэй нэрийг өндөрт түгээж яваа мундаг уран бүтээлчиддээ цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсч байна! Удахгүй 03 сарын 16-д ахин Штуттгратад уулзалдхаар болсондоо баяртай байгаа.
- Каrlsruhe хотоос зорин ирж, баяр дээр баяр нэмэн, сайхан дуунуудаараа ая барьсан Юмжирмаадаа бас их баярлалаа. Жил болгон бидэн дээрээ хүрэлцэн ирж тусалдагт чинь маш их баярлаж явдаг шүү, ажлын өндөр амжилт хүсэе. Сургуулиа амжилттай төгссөнд бас баяр хүргэе Юмжир ээ!
- Баярын уур амьсгалыг чимсэн бас нэг үйл явдал бол 3 бүжигчин маань байлаа. Ооёо, Гүнээ, Ганаа 3 таа маш их баярлалаа. 7-хон хоногийн дотор бүжгээ сураад, тайзан дээр гарч бүжиглэнэ гэдэг хэн хүний чадах асуудал биш гэж бодном. Мөн тэр сайхан дээлнүүдийн материалуудыг монголоос захиж авчруулан, эсгүүлж, оёулж, нөр их хөдөлмөр шингээсэн бүжиг чинь их сүрлэг харагдаж байсан шүү! Баярлалаа та 3 таа, шинээр хамтлаг үүсчихлээ гэж ойлгосон зөв биз дээ? Энд тэнд очиж одоо бүжиглээд байж дээ.
- Арын албанд байнга зүтгэж, машин тэргээрээ нааш цааш хүнд зүйлсүүд зөөлцөн, монгол гэрээ барьж, бас шагайн харвааны аравч зурхайг уран дархдаас дутхааргүй сайхан бэлдэж хийж ирсэн Хуягаадаа маш их баярласан шүү. Мөн Хуягаатай хамт өглөө ширээ засxад болон нааш цааш хэрэгтэй зүйлүүдэд орж гархад нэмэрлэж гар хөлийн үзүүрт хөлсөө урсган, байнга гүйж байсан Хүдэрээдээ бас их баярлалаа. Маргааш нь шууд Монгол нисэх байсан ч хүрэлцэн ирж бидэнд тусалж байсанд туйлын их баярласан шүү. Ахиж манай хотоор ирж айлчлан золгоорой!
- Бүхий л үндсэн зохион байгуулах ажлыг нугалж байсан Холбооны нийт удирдах зөвлөлийн гишүүд болох Оюут, Цэцгээ, Гүнээ, Ганаа, Цэнгүүн та нартаа маш их баярлалаа. Та бүхний сэтгэл гаргаж, нөр их хичээл зүтгэлээ тэр их бэлтгэл ажилд зориулсан цаг мөч бүхэнийг үнэлэх үнэлэмж гэж байхгүй биз ээ! Та бүхний эрч хүч улам ундран бадарч байг!
- Нээлтийн ажиллагаан дээр илтгэл бэлдэж ирсэн Оюунжаргалдаа, мөн алс холоос биднийг зорин ирж мэдээлэл сайтай, маш сайхан илтгэлүүд хийсэн Гангаамаа нартаа мөн их баярлаж байна. Та бүгдийн энэхүү илтгэлүүдээс олон Германчууд Монгол руу аялах хүсэлтэй болсноо илэрхийлж ирж хэлж байсан юм шүү! Илтгэлүүддээ зориулж бэлдсэн цаг мөч бүхэнд чинь гүнээ талархая!
- Мэдээж өдөржин лангууны ард зогсож, эрвийх дэрвийхээрээ амсxийх ч чөлөөгүй ажиллаж, нийт зочдыг маань өлсгөж цангаалгүй, удаан хүлээлгэж ажил удаагүй ажилсан хөөрхөн оxидууддаан гүнээ талархлаа илэрхийлэе! Кoфе, бялуу зарж зогссон Номин, уух зүйлс зархад тусалсан Ундрам мөн Номин 2 тоо, амттай сайхан буузыг хэдэн өдөр нойроо хугаслан бэлдэж ирсэн Уугаа, Баагий 2 тоо гээд л бүгдэнг нь бас их баярлалаа. Бууз маш амттай байсан гэж хүн болгон ам сайтай магтаж байна лээ.
- Баярын үеэр тэмцээн шүүж байсан Туяанаа, Эди, Цоож нартаа, зурагчин хийж өгсөн Баяраадаа, бүх Флайер, плакатыг бэлдэж өгсөн Оогийдоо, өдөржин үүдэнд сууж такс хурааж суусан Үүрээдээ, уран сайхан шүлэг уншиж үзэгч олны сонсголыг мялаасан Төгсөөдөө, гэртээ амттай сайхан хайлмаг хийж ирж, баярын ширээнд минь амт нэмсэн Одноо, Жагаа 2 тоо, үүрийн шөнөөс үд хүртэл гэртээ халуун тосонд 500 гаад боорцог хайрч ирсэн Эккэ-дээ, 12 жилийн амьтадын дуунуудыг бэлдүүлсэн нийт эцэг эхчүүд, багш нартаан мөн талархая
Мэдээж баярыг маань хүндэтгэн сайхан Монгол дээлүүдэө өмсөн ирж, гадна дотны гийчдийн мэлмийг солонгоруулан чимж байсан нийт зочид гийчиддээн бас талархлаа илэрхийлэе!
За ингээд олны хүч оломгүй далай, энэ жилийн баяр наадам өндөрлөж ирэх жилийн баяр дээр ахин уулзацгаая!
Усан могой жилдээ аз хийморь ихтэй, юу санасан есөн цагаан хүсэлүүд тань сэтгэгчлэн биелж, амжилт бүтээлийн арвин их ургацтай байхын өлзийтэй сайхан ерөөлөөр энэ талархалаа өндөрлөе!
Та бүхнийг гүнээ хүндэтгэн ёсолсон Монгол Академчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц. Бат-Эрдэнэ
Ум сайн амгалан болтугай!