“Зөгий”-нүүд чууллаа

×

Fehlermeldung

Deprecated function: Array and string offset access syntax with curly braces is deprecated in include_once() (line 20 of /var/www/vhosts/h138742.host196.alfahosting-server.de/html/vma2/includes/file.phar.inc).

Монгол Улсын Засгийн Газараас санаачлан хэрэгжүүлж буй “Зөгийн үүр” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй МУ-ын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлөөс Европ тивд амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн монголчуудын ”Берлин-2011” анх удаагийн чуулга уулзалтыг 2011.09.30-10.01 өдрүүдэд ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо амжилттай зохион байгууллаа. Берлин хотноо зохиогдсон энэхүү чуулга уулзалтад монголын талаас УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Ганбямба болон БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор, Хилийн чанадад амьдарч байгаа Монгол улсын иргэдтэй хамтран ажиллах албаны дарга Ч.Энх- Эрдэнэ нар оролцож “ Зөгий”-нүүдэд хандан төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар танилцууллаа. Европт суралцаж, ажиллаж байгаа 200 гаруй монголчууд тус чуулганд хүрэлцэн иржээ. Чуулганы эхний өдөр “ Эх орны хөгжилд миний оролцоо” сэдэвт нэгдсэн болон салбар хуралдааныг зохион байгуулсан. Европ тивд амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн Монгол иргэдийг тухайн салбарын яамдын удирдлага, хувийн хэвшлийн байгууллага, судлаачидтай уулзуулсан юм. Энэ жилийг Монгол улсын Засгийн газраас “Хөдөлмөр эрхлэлийг дэмжих жил” болгон зарласан байгаа. “Зөгийн үүр” хөтөлбөр ч үүнтэй холбоотой. Энэхүү уулзалтанд Монголын үндэсний томоохон 20 гаруй компаний хүний нөөцийн мэргэжилтнүүдэрэлттэй байгаа ажлын байрандаа судалгаа хийж газар дээр нь холбоо тогтоож байсан нь онцлог байлаа. Түүнчлэн өөрсдийн компаний танилцуулга, давуу тал мөн хэрэгцээтэй байгаа боловсон хүчний талаархи бодит мэдээллүүдийг өгч байсан нь “Зөгийнүүдэд”том боломж олгосон үр дүнтэй чуулга уулзалт боллоо. Түүнчлэн энэ уулзалт нь УИХ болон Засгийн газрын гишүүд, Яам агентлагынхан гээд шийдвэр гаргах түвшний олон төлөөлөгчид ирсэн гэдэг утгаараа анхных болж байгаа бөгөөд энэ үеэр “Зөгийнүүд”эх орондоо нэвтрүүлж ашиглаж болох шинэ санаа, төслүүдээ танилцуулж харилцан санал бодлоо солилцож байсан юм. Монголд ажилгүйдэл их байна, гэхдээ ажлынбайр бий. Харамсалтай нь нарийн мэргэжлийн боловсон хүчин байхгүй байна гэх мэдээллийг тэдэнд өгсөн бөгөөд улсын хэмжээнд ямар ямар ажлын байр эрэлттэй байгааг чуулганы үеэр танилцуулж байсан. Тухайлбал, ЗТБХБЯ 22900, ХХААХҮЯ 11300,ЭБЭХЯ 12600, БОАЖЯ 3154, БСШУЯ 1599 ажлын байр тус тус шаардлагатай байгааг мэдээлж байв. Харин тэнд суралцаж ажиллаж байгаа ихэнх залуус монголд очоод найдвартай ажлын байр бий эсэхийг лавлаж, мөн цалингийн хэмжээг хамгийн их сонирхож байв. Түүнчлэн хүүхдүүдийнхээ боловсролд анхаараад нутаг руугаа буцаж чадахгүй байна, монголын боловсролын тогтолцоо хурдан стандартын түвшинд очоосой гэх саналыг хэлэх нэг нь ч бас байлаа. Ихэнх Монголчууд Европт гэр бүлтэй болж, хөгжилтэй орны хэмнэлээс гарахааргүйгээр дасан зохицжээ. Гэхдээ хөгжилд хувь нэмрээ оруулах олон санал байгааг тэд онцолж байлаа. Берлин хотноо зохиогдсон “Зөгийн үүр” чуулга уулзалтын хоёр дахь өдөр хөдөлмөрийн яармаг ажиллалаа. Монголд 40 мянга орчим ажлын байр эзнээ хүлээж байгаа тухай статистик тоо байдаг. Хөдөлмөрийн яармагийн үеэр монголын 10 гаруй компаний төлөөлөл монголд шаардлагатай байгаа ажлын байраа танилцуулж байсан. Цахилгаан эрчим хүч, үйлдвэрийн тоног төхөөрөмж, механик инженер, уул уурхайн инженерийн мэргэжилтэй боловсон хүчнүүд эдүгээ монгол улсад хэрэгтэй байгааг тэдний танилцуулгаас харж болохоор байлаа. Өөрөөр хэлбэл нарийн мэргэжлийнхэн асар их хэрэгцээтэй байгаа аж. Монголд очиход олон мянган ам.долларын цалин өгч, дардан замаар хөтөлж амьдруулна гэж амлахгүй байгаа ч тэдэнд асар их ирээдүй хүлээж байна гэдгийг танилцуулахад энэ чуулганы зорилго оршиж байгааг “Зөгийн үүр”-ийнхэн тодотголоо. Хөдөлмөрийн биржийн үйл ажиллагаа монголд ажлын байрны нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө гэж оюутнууд ярьж байв.Ямартай ч хөдөлмөрийн биржийн танилцуулгын дараа хилийн чанадад амьдарч буй иргэдээс 650 гаруй нь ажлын байранд бүртгүүлсэн байлаа. Цахим хэлбэрт суурилсан мэдээлэл солилцоог хөгжүүлэхэд тодорхой дэмжлэг үзүүлэхийг тэд эцэст нь хүсч байсан юм. Мөн энэ үеэр тэднээс монголдоо хэзээ очих вэ гэсэн судалгааг явуулахад ихэнх нь ойрын таван жилд гэсэн хариултыг өгчээ. Мэдээллийг иш татсан: 1. http://www.open-government.mn/read-1153-.html 2. http://www.mgleuro.com/public/video_uzeh.html/131827787421-4834568 Жич: Дээрхи чуулга уулзалтны үеэр тавигдсан илтгэлүүдээс ПДФ форматаар шууд татаж авхаар байрлууллаа. Уг илтгэлүүдийг бидэнд дамжуулсан Мюнхен хотын Монголчуудын холбоонд талархсанаа илэрхийлэе!

1. Эрдэс баялаг, эрчим хүчний Яамнаас гаргасан өнөөгийн хөдөлмөр эрхлэлтийн байдал

2. Хөдөлмөрийн төв биржийн хөдөлмөр зуучлалын үйл ажиллагаа

3. НХХЯ-ны Мэдээлэл-Хяналт, Шинжилгээ Үнэлгээний Газрын дарга Ш.Отгонхундагын илтгэл

4. ХЧАБМУИХА-ын Зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Энх-Эрдэнийн ”Зөгийн үүр” хөтөлбөрийн хэрэгжилт, ЯВЦ“ЗӨГИЙН ҮҮР” ПОРТАЛ-ын талаар тавьсан илтгэл

5. Erdenes MGL LLC - "STRATEGICALLY SIGNIFICANT MINERAL DEPOSITS OF MONGOLIA"

6. "МОНГОЛ УЛСАД ЦАЦРАГ ИДЭВХТ АШИГТ МАЛТМАЛ БОЛОН ЦӨМИЙН ЭНЕРГИ АШИГЛАХ САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА" Ч.Намуунтөгс

7. Монгол Улсын Ерөнхий сайд Санжаагийн Баярын 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр "ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ" хандан хэлсэн үг

8. ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Д.Батмөнхийн тавьсан илтгэл 9. NewCom Group "МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАВХИЙН ИЛЭРХИЙЛЭЛ"

9. NewCom Group "МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАВХИЙН ИЛЭРХИЙЛЭЛ"