„Үлгэрийн баатрууд амилсан нь“ сүлд модны цэнгүүн

×

Fehlermeldung

Deprecated function: Array and string offset access syntax with curly braces is deprecated in include_once() (line 20 of /var/www/vhosts/h138742.host196.alfahosting-server.de/html/vma2/includes/file.phar.inc).

Хайрт хүүхдүүд ээ! Сувд эрдэнийн чимэгтэй сүлд ногоон модоо тойроод, дун цагаан сахалтай дүн өвлийн аавтайгаан, бяцxан үлгэрийн баатрууд болон монгол найзуудтайгаа хамт сүлд модны наадамаа хөгжилдөн наадан тэмдэглэцгээе! Хүүхдүүд та бүхнийг аав ээж, ах эгч, эмээ өвөөгөө дагуулан манай Штутгарт хотын СОЛОНГО сургуулийн „Үлгэрийн баатрууд амилсан нь“ сэдэвтэй сүлд модны цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна!

Баярын хөтөлбөрт: …Өвлийн өвгөн аав, Цасан охид, „Алтан гургалдай“ хамтлагийн ая дууны мэндчилгээнүүд , „Доголон шаазгайн үлгэр“ хуруун хүүхэлдэйн тоглолт, „Манжин“, „Мөнгөн сүүжтэй оготоно“ болон „Чоно ба 7 ишиг“ үлгэрүүдээр сэдэвлэсэн бяцxан сурагчдын маань жүжигчилсэн тоглолтууд, Хатагтай Үши Эрлэвайн та бүхэнд зориулж хөгжилтэй үлгэр түүх ярина гэх мэт...сэдэвтэй сүлд модны цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна! Анхаараарай! Бүртгэл болон ширээний захиалгыг 12 сарын 07 оор тасалбар болгоно. Урьдчилж бүртгүүлээгүй тохиолдолд оруулах боломжгүйг анхаарна уу!

Хэзээ?

2012 оны 12 сарын 15-ны Бямба гаригт 15:00 - 20:00 цагийн хооронд (Баярын хөтөлбөр маань шахуу тул яг цагтаа эхлэх бөгөөд та бүхнийг цагаа барихыг хүсч байна!)

Хаана?

Generationenhaus Heslach Gebrüder-Schmid-Weg 13 70199 Stuttgart (U 14, U 1, Bus 42, Haltestelle Erwin-Schöttle-Platz)

Taкс: Том хүн 15 € (Халуун шөл, бууз, зайдас, төрөл бүрийн салат, уух зүйлс, бялуу, оргилуун дарс гээд бүх зүйлс такс дотор орсон) 16 хүртэлхи насны хүүхдүүд үнэгүй орно (Өвлийн өвгөнөөс өгөх бэлэгний 7 € хүүхэд тус бүрээс)

Бүртгэлийг: Бүртгэл болон ширээний захиалгаа ирэх хүмүүсийн нэрс болон тооны хамт доорхи хаягаар илгээнэ үү: Майл: baterdene@vma-ev.com Утас: 0176 84714318

                

"Солонго" - Сургуулийн эцэг эхийн зөвлөл!