Британи дах Монгол Улсын Элчин сайдын яам, Британийн Монголчуудын Холбоо хамтран гадаадад суралцагч мэрэгшигч нарын эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах мэдлэг оюуны нэгэн ундарга болгох зорилгоор "Монгол орны хөгжилд" чуулга уулзалт 2005 оноос хойш уламжлал болгон жил бүр зохиож ирсэн юм.
forumlogoЭнэхүү Чуулга уулзалт нь жилээс жилд өргөжин тэлж утга агуулга зорилго чиглэл нь баяжин арвижиж байна. Үүсэн буй нөхцөл байдал, эрэлт шаардлагатай уялдуулан чуулга уулзалтад бусад орнуудад ажиллаж суралцаж буй Монголчуудаа зохион байгуулах үйл ажилагыын хувьд ч сэрч мэдэж судалж мэрэгшиж буй зүйлсээ олноор хуваалцан хэлэлцүүлэх зорилгоор энэ жилээс эхлэн Европын бусад улс орнуудаар жил бүрээр ээлжилэн зохион байгуулахаар болсныг танд дуулгахад таатай байна
Наймдугаар чуулга уулзалт 2012 оны 5 сарын 5-ны өдөр Шведийн Вант Улсын нийслэл Стокхольм хотноо “Өндөр технологи-Европийн стандартыг нэвтрүүлэх боломж” сэдвийн дор Шведийн Вант улс дах Монгол Улсын Элчин Сайдын Яам, Үндэсний Хөгжил ШИнэтгэлийн хороо, Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн Чанадад суугаа Монгол Улсын Иргэдтэй Хамтран Ажиллах Зөвлөл Монгол Европийн Нийгэмлэг, Цахим Өртөө Холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулна.
Чуулга уулзалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг:
хуудаснаас орж сонирхцгооно уу!