Бүртгэл / Төлбөр

Хүүхдээ Солонго сургуульд бүртгүүлэхдээ юуг анхаарах  шаардлагатай вэ.

 

Хүндэт эцэг эхчүүдээ!

Та бүхэн  Солонго сургуулийг сонгон хүүхдээ суралцуулахаар болсонд сургуулийн хамт олны зүгээс талархаж байгаагын зэрэгцээ шинэ сурагчдаа хүлээн авахдаа таатай байгаа байна.

Хичээл эхлэх  анхны өдрөөс өмнө эцэг эх болон сурагчид хичээлийн дүрэм журамтай урьдчилан танилцах шаарлагатай байдаг бөгөөд энэ нь багш болон эцэг эх сурагчдын хоорондын цаашдын ажлыг хөнгөвчилдөг.

Бүртгэлийн хуудсыг бөглөхийн өмнө сургуульд бүртгүүлэхдээ  ямар шаардлагыг хангах тухай мэдээллийг  нарийвчлан уншаарай.

Монгол хэлний сургалтад хамрагдах хүүхэд ямар шаардлагыг хангах вэ?

 

Ерөнхий

Элсэн орж буй тухайн хүүхэд доор дурдсан шаардлагуудыг хангасан байх шаардалагай. Сургуульд бүртгүүлснээр манай сургуулиас гаргаж буй шаардлагуудыг хүлээн зөвшөөрч буй хэрэг юм.

 

Гэрээ дуусах хугацаа

Сургалтад хамрагдаж байгаа хүүхдүүдийн тоо хязгаартай. Тиймээс элсэн орох ангийн  хүүхдийн байх ёстой тооноос хамааран цөөхөн тооны хүүхдийг элсүүлдэг гэдгийг эцэг эхчүүд анхааралдаа аваарай.

Сургуульд бүртгүүлэхийн тулд урьдчилан бэлдсэн буүртгэлийн хуудсыг бөглөж өгөх шаардлагатай бөгөөд хүүхдүүдийг анх бүртгүүлсэн дарааллаар нь бүртгэнэ. Бүртгэл амжиллттай явагдсаны дараагаар сургуульд элсэн орсон талаарх батламжийг бүртгэлийн хураамж төлөх маягтын хамт эцэг эхчүүдэд хүргэнэ.

 

Сургалтын төлбөр

Сургалтын төлбөр сар бүр тогтсон цагт данснаас татагдана. Сургуульд бүргүүлэхдээ дансны мэдээллээ бичиж өгөх шаардлагатай бөгөөд хичээл эхлэх анхны өдөр төлбөр

Бүртгэл

Бүртгэлийн өдрөө эцэг эхчүүд хүүхдээ манай сургуульд элсэн суралцах гэж байгааг хүлээн зөвшөөрсөн бичигтэй танилцаж гарын үсэг зурах шаардлагатай.

Бүртгэлийн хуудсыг та эндээс татаж авч болох бөгөөд үнэн зөв бөглөсөн хуудсаа шуудангаар болон өөрийн биеэр өгнө.
 

(Anmeldeformular, Einzugsermächtigung)
 

Төлбөрийн хэмжээ


Солонго сургуульд суралцах сурагчдийн төлбөрийн зарчмыг танилцуулъя. Нэг хүүхдийн төлбөр  25 - €, нэг гэрээс хоёр хүүхэд суралцаж байгаа тохиолдолд нийтдээ 35  €, бага насны хүүхдийн мөлхөө бүлгийн хүүхдүүдийн төлбөр 15  € байдаг бөгөөд сард нэг удаа тогтсон цагтаа данснаас татагдана.

Таны  бөглөж өгсөн мөнгө татах эрхийн бичгээр сард нэг л удаа таны данснаас мөнгө татагдах бөгөөд , төлбөр хичээл эхэлсэний анхы өдөр татагддаг .

Үүнээс гадна та бүгдээс хичээнгүйлэн хүсэхэд банзны мэдээлээ өгөхдөө сайн шалгаж байхыг сануулж байна. Буруу дансны мэдээлэл өгсөн тохиолдолд банкны гүйлгээний төлбөрт 6,50 EUR, болон нэмж 3 EURO банкны тооргуульд авдаг болохыг сануулж байна.

 

Үүрэг хариуцлага

Хичээлээс гадуур цагт хүүхдийн аюулгүй байдалд эцэг эх болон харгалзаж байгаа хүн хариуцна. Сургууль болон багш нар энэ тал дээр хариуцлага хүлээхгүй. Хичээл эхэлэхэд хүүхдээ тухайн анги бүлгийн удирдсан багшид даалгаж өгөөд тарах цагт нь ирж авна.

Баярлалаа!

Солонго Сургуулийн эцэг эхийн зөвлөл  (Мэдээлэл 2012 оны 12 дугаар сар.)