bergbau

Сургуулийн бүтэц

 

Солонго сургуулийн талаар товчхон:

Долоо хоног бүрийн Бямба гариг бүр хичээлээ явуулдаг монгол хэлний сургалтал Солонго сургууль 2009 онд сургуулийн эцэг эхийн санаачлагатайгаар  хоёр хэл эзэмшиж буй хүүхдүүдийг төрөлх хэлээ сурах явцад түлхэц үзүүлэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан. 

Манай сургууль элсэн орсон сурагчдынхаа монгол хэлний түвшнийг сайжруулж сурсан хэмжээндээ чөлөөтэй ярих бичих дадлыг эзэмшүүлэхийн зэрэгцээ цаашдын хэлний мэдлэгийг нь гүнзгийрүүлэхэд анхаарлаа хандуулан ажилладаг.

Хүүхдүүд нас болон хэлний мэдлэгийн төвшнөөрөө анги бүлгүүдэд хуваагдан монголд хэрэгждэг сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлээ үздэг бөгөөд хичээлийн хажуугаар шинэ монгол  дуу шүлэг, суралцан гар урлал хийдэг.


Cолонго сургуулийн багш нар:

Солонго сургуульд  үүсгэн байгуулагдсанаас хойш дөрвөн жилийн хугацаанд , сайн дураар  өөрийн авъяас чадвар, мэдлэгээ дайчлан чадварлаг мэргэжлийн багш сурган хүмүүжүүлэгчид ажиллаж  байгаа.

Солонго сургуулийн хичээлийн хөтөлбөр монголын боловсролын яамнаас гаргадаг үндсэн хөтөлбөртэй  дүйцэхүйд бөгөөд жилийн сургалтын журам болон материалыг манай багш нар өөрсдөө боловсруулдаг.  Хичээлийн цагтийн туршид хүүхдүүдийг  идэвхтэй бас сонирхолтой байлгах үүднээс хичээлийн явцыг үргэлж орчин үетэйгээ нийцтэйгээр зохион байгуулдаг.

 

Шархүүгийн Оюунжаргал

Сэнгэдоогийн Төгсжаргал

Очирбатын Ганбилэг

Жессер Отгонцэцэг

Хубер Уранчимэг