Зорилго

 

Сургуулийн зорилго:

  • Эрт үеэс өдийг хүртэл эцэг өвгөдөөс бидэнд өвлөгдөж ирсэн түүх соёл, ёс жаяг, арга билэг , ардын зан үйлээ болон нэн тэргүүнд эх болсон монгол хэлээ үр хойчдоо уламжлуулан үлдээх.

  • Монгол  эх нутгаа хайрлаж , монгол хүн болж төрсөндөө бахархах сэтлгэлийг өвлүүлэх.

  • Үр хойч маань монголынхоо нэрийг өндөрт өргөж, өнөөгийн  нийгэмд эрдэм, мэдлэг, авъяас билгээрээ тэргүүнд алхах иргэн  нь болж төлөвшихөд  өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулах.

  • Штуттгарт хотод байгаа монгол эцэг эхчүүд болон тэдний үр хүүхдүүдийг хооронд нь ойртуулан нэгтгэх .

Хоёр хэлт сургалт  гэж юуг хэлэх вэ:

  • Хоёр хэл дээр хичээлийн үндсэн программыг явуулах сургалтын хэлбэр.

  • Тухайн хувь хүн хоёр хэлийг зэрэг эзэмших.  Ихэнх тохиолдолд хоёр хэлний мэдлэгийн түвшин харилцан адилгүй байдаг бөгөөд явцын дунд ижил хэмжээд очдог. Бага насны хүүхдийн хувьд хоёр хэлийг нэгэн зэрэг болон ижил түвшинд эзэмших чадвар өндөр байдаг. Тиймийн учир Солонго сургууль 2012 оны хичээлийн жилээс эхлэн 3 - 5 насны хүүхдүүдээс бүрэлдэх бага ангиа хичээллүүл эхэлсэн. 

Солонго сургуулийн хоёр хэлт сургалтын зорилго:

  • Эх хэлний төдийгүй  тухайн хүүхдийн эзэмшсэн хэлний чадварыг дээшлүүлэх.

  • Хоёр хэл эзэмшсэн хүүхдийн бусадтай харилцах болон өөрийгөө илэрхийлэх чадвар илүү байдгаас үүдэн хүүхэд хүрээлэн буй орчин болон  үе тэнгийнхэнтэйгээ чөлөөтэй харилцах чадварыг эзэмшдэг.

  • Багшын зааж буй хөтөлбөрт хичээлийг болон тухайн  хоёрдогч хэлийг ойлгохын тулд хүүхэд хоёр талт идэвх чармайлт зарцуулдаг болохоор ийм хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн оюун илүүтэй хөгждөг сайн талтай.

  • Солонго сургуулийн хоёр талт сургалтын үндсэн үүрэг:  Солонго сургуульд элсэн орж төгсөх хүртэлх хугацаандаа сурагч нэг бүр төрөлх эх хэлээ хэлний бүх түвшинд чөлөөтэй эзэмших бүх бололцоогоор хангаж, тэднийг сургах.