Элчин сайд Д.Ганбат Штуттгарт хот болон ойр орчимд оршин сууж буй монгол иргэдтэйгээ уулзана

Элчин сайд Д.Ганбат 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 19:00 цагт Штуттгарт хот болон ойр орчимд оршин сууж буй монгол иргэдтэйгээ уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсоно.

Энэхүү уулзалт нь Элчин сайд Д.Ганбатын ХБНГУ-ын Баден-Вюртемберг муж улсад хийж буй танилцах айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж байгаа болно.

Мөн өдрийн 18:00 цагт ЭСЯ-ны Консулын хэлтсээс иргэдэд консулын үйлчилгээ үзүүлж, иргэний шинэчилсэн бүртгэл хийнэ. Иргэд Та бүхнийг өргөнөөр ирж оролцохыг урьж байна.

Хаяг: Treffpunkt Paulinenpark, Seidenstraße 35, 70174 Stuttgart

Эx сурвалж: http://berlin.embassy.mn/index.php?moduls=101&id=298