bergbau

Доройтсон газрын биологийн нөхөн сэргээлтийн сургагч багш бэлтгэх төсөл

Уул уурхай нь Mонгол улсын эдийн засгийн гол тулгуур юм. Гэвч уг салбарын сөрөг тал нь байгаль орчинд муугаар нөлөөлж улмаар нүүдэлчин малчидын оршин тогтнох хүчин зүйл болох бэлчээрийн талбайг хорогдуулахад хүрч байна. Уул уурхайн компаниудад доройтсон газрын нөхөн сэргээлтийн, тэр дундаа бэлчээрийн талбайн нөхөн сэргээлтийн тал дээр мэргэшсэн мэргэжлийн боловсон хүчин дутагддаг нь энэхүү үүрэгт ажлаа бусад гаднын мэргэжлийн байгууллагаар хийлгэхэд хүрдэг байна. Гэвч уг мэргэжлийн гэх байгууллагуудад ч бас биологийн нөхөн сэргээлтийн нарийн мэргэжилтэнгүүд хангалттай бус байдаг ба тухайн нутаг дэвсгэрт мэргэжил дээшлүүлэх сургалт семинар байдаггүй байна.

Энэ төслийн зорилго нь уул уурхайн компаниуд болон нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад биологийн нөхөн сэргээлтийн мэргэжилтэн, багш сургагч бэлдэх сургалтуудыг зохион байгуулахад оршино.

Уг төсөл дараах 3 үндсэн хэсгээс бүрдэнэ:
I хэсэг: Биологийн нөхөн сэргээлтийн сургалтын танхим тохижуулж бэлдэх
II хэсэг: Дадлагад тулгуурласан биологийн нөхөн сэргээлтийн мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах
III хэсэг: Биологийн нөхөн сэргээлт хийх дүрст бичлэгэд тулгуурласан заавар, зөвлөмж агуулсан DVD бүхий гарын авлага гаргах

I хэсэг: Биологийн нөхөн сэргээлтийн сургалтын танхим тохижуулж бэлдэх

ХААИС-н засвар хийх шаардлагатай, өмнө нь агуулах хэлбэрээр ашиглаж байсан 25 хүний багтаамжтай өрөөг биологийн нөхөн сэргээлтийн сургалтын танхим болгон засвар хийн доорх хэрэгслэлээр иж бүрэн тоноглов. Үүнд:

  • Доройтсон болон сэргээгдсэн хөрсний үечилсэн давхаргуудыг харуулсан хөрсний бүтцийн загварт үзүүлэн
  • Бэлчээрийн нөхөн сэргээлтэд ихэнхдээ таригддаг 15 төрлийн олон наст ургамлын үрийн дээж болон бут бургасны 3 төрлийн суулгац
  • Нөхөн сэргээлтийн аргачлалыг харуулсан үзүүлэн самбар
  • Ургамлын аймаг, хөрсний төрлүүд болон зэрлэг амьтдын тархцыг харуулсан газрын зураг
  • 100 төрлийн олон наст ургамлын хатаамал үзүүлэн
  • Видео хэрэгсэл: компьютер, прожектор, видео камер, ханын цагаан самбар
  • Сургалт явуулахад зориулсан 16 ширээ, 31 сандал, гарын авлага болон хатаамал үзүүлэн, үрийн дээж хадгалах ханын шүүгээ

II хэсэг: Дадлагад тулгуурласан биологийн нөхөн сэргээлтийн мэргэжил дээшлүүлэх сургалт

Энэхүү сургалтын хөтөлбөрийг ХААИС-н багш Др. Түмэнжаргал, Монгол академчидын холбооны УЗ-н гишүүн Г.Ганцэцэг нар хамтран боловсруулсан ба сургалт дараах 3 Модулаас бүрдэнэ:

  • 1. Модул: Биологийн нөхөн сэргээлтийн үндсэн арга барил
  • 2. Модул: Нөхөн сэргээх үйл ажиллагааны бэлтгэл ажил
  • 3. Модул: Биологийн нөхөн сэргээлтийн талбайн арчилгаа болон хяналт шинжилгээ, үнэлгээ

Сургалтын материал болон гарын авлагыг ХААИС-н багш нар бэлдэж гаргав. Сургалтын эхний хэсэгт сонсогч бүрт гарын авлагыг хэвлэсэн хэлбэрээр болон USB-Stick дээр электрон хэлбэрээр өглөө.

Модул бүр 7 хоногийн сургалтаас бүрдэх ба тус бүр 25 хичээлийн нэгж (нэгж тус бүр 2 цагаар) орсон. Сургалтын хөтөлбөр нь нийтдээ 150 цагаас бүрдэх ба 21 сургалтын өдрөөс бүрдсэн. Сургалтын нэгдүгээр Модул ХААИС-н шинээр тохижуулсан сургалтын байранд 5 сард хийгдсэн ба хоёр болон гурав дугаар Модул нь талбайн сургалтын хэлбэрээр газар нутгийн хувьд ялгаатай 2 өөр талбай дээр 6 болон 8-р сард амжилттай зохиогдов.
Уг сургалтанд нийтдээ 32 хүн хамрагдсанаас 27 нь уул уурхайн компани болон нөхөн сэргээлтийн байгуулгын мэргэжилтэнүүд, 4 нь байгаль орчны мэргэжилтнүүд мөн Фрэйбэргийн их сургуулийн оюутан байлаа.
Сургалтыг Др. Түмэнжаргалаар ахлуулсан ХААИС багш нараас бүрдсэн баг удирдав. Мэргэжилтнүүдийн багийг Г. Ганцэцэг болон СИМ-н дадлагын оюутан Б. Мөнхдалай нар дэмжиж ажиллаa. Сургалтын нэгдүгээр Модул „Биологийн нөхөн сэргээлтийн үндсэн арга барил“ нь ХААИС-н шинэчлэн засварласан сургалтын тамхимд 2016 оны 5 сард зохиогдов. Энэхүү 7 хоног үргэлжилсэн сургалт нь мэргэжилтэнгүүдийн илтгэлүүд, мултимедиа сургалтын нэгжээс болон багийн хамтын ажиллагаа, дасгал сургуулилат хэлэлцүүлэгээс бүрдэв. Биологийн нөхөн сэргээлтийн арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжүүлэлт мөн үнэлгээний талаар дадлагын мэдлэгийг хуулийн өгөгдлийн хүрээнд сонсогчидодоо хүргэв. ХААИС-н мэргэжилтнүүдийн илтгэлүүд дадлага жишээн дээр тулгуурлаж байсан ба сонсогчид дасгал, даалгавар дээр ажиллаж хоорондоо харилцан хэлэлцэж идэвхтэй оролцов.

Сургалтын нэгдүгээр Модул явагдах үеэр монголын үндэсний телевизийн сурвалжлах баг ярилцлага авсан ба энэ нь 2016 оны 5 сарын 10-д Өдрийн мэдээгээр гарав.

Сургалтын хөтөлбөрийн хоёр болон гурав дугаар Модул нь 6 болон 8-р сард талбайн сургалт хэлбэрээр болж өнгөрөв. Энэ сургалтанд сонсогчид гар бие идэвхтэй оролцов. Сургалтын талбай болох 0,5 болон 1 га газрыг 2 өөр газар нутагт сонгосон нь: 1) Монголын өмнөд хэсэг говь бүс нутаг буюу Говьсүмбэр аймаг дах Шивээ Овоо нүүрсний уурхайн талбай; 2) төв хэсэг хангай бүс нутаг буюу Төв аймгийн хойд хэсэгт байрлах Монполимет алтны уурхайн талбай болно. Өмнөд болон хойд хэсэг гэж байршилын сонголт хийсэн нь цаг агаар, газар нутгийн хувьд ялгаатай 2 өөр газар биологийн нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлж, энэ нь эргээд уг сургалтыг сонсогчдод сонирхолтой болгон олон талыг харуулж байгаа юм.

Сургалтын талбай бүрт 2 оюутан буюу нийт 4 оюутанг дадлага хийлгэхээр томилож ажиллуулав. Энэ дадлагаар тухайн дадлагын оюутнуудад төгсөлтийн дипломын ажлаа сургалтыг удирдагч багш Др. Түмэнжаргалаар удирдуулан бичих боломж бүрдсэн юм.


Сургалтын хөтөлбөрийн хоёр болон гурав дугаар Модул болох талбайн сургалт нь төлөвлөгөөний дагуу тухай 2 талбайд нийт 30 сонсогчидтой амжилттай явагдав:

2. Модул: Нөхөн сэргээх үйл ажиллагааны бэлтгэл ажил 2016 оны 7 сарын 07-с 13-д
3. Модул: Нөхөн сэргээлтийн талбайн арчилгаа болон хяналт шинжилгээ, үнэлгээ 2016 оны 8 сарын 23-с 29-д

Туршилтын талбай дээр дадлага сургуулилт хийсэн нь биологийн нөхөн сэргээлтийн арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилт болон үнэлгээний талаарх сонсогчдын мэдлэгийг өргөжүүлэх боломж болсон юм. Талбайн сургалт нийтдээ 7 өдөр үргэлжлэв. Хоёр дугаар модулд биологийн нөхөн сэргээлтийн олон үе шатууд болох хөрс боловсруулалт, бордоо, суулгах ургамлын сонголт, үрсэлгээ зэргийг тухайн 2 туршилтын талбай дээр хийв.

Гурав дугаар модулд сэргээгдсэн талбайн хяналт шинжилгээ, үнэлгээний мониторинг хийгдсэн ба ялангуяа хөрсний болон усны мониторинг, ургасан ургамлын ургацын байдал мөн эргэн тойронд нь суурьшсан амьтадын мониторингууд хийгдлээ.

Туршилтын талбайн сургалтын хүрээнд Монгол Академчидын Холбооны гишүүн Г. Ганцэцэг болон Фрайбэргийн их сургуулийн оюутан Б. Мөнхдалай нар дэмжиж хамтран ажиллав.
Сургалтын эцэст бүх оролцогчдод сургалтаа амжилттай төгссөнд нь Байгаль орчны яам болон ХААИС-с уул уурхайн нөхөн сэргээлтийн багш сургагч гэсэн сертификат олгов.

III хэсэг - Биологийн нөхөн сэргээлт хийх дүрст бичлэгэд тулгуурласан заавар, зөвлөмж агуулсан DVD бүхий гарын авлага гаргах

ХААИС-н мэргэжилтэн багийнхан уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газар дахь нөхөн сэргээлтийн гарын авлагыг тайлбар зурагтай гаргав. Уг гарын авлагын агуулга нь сургалтын хөтөлбөрийн дагуу хийгдэв. Гарын авлага нь үндсэн мэдээлэл агуулахаас гадна нөхөн сэргээлтийн арга хэмжээний олон жишээг дурдан харуулав.
Гарын авлагын хажуугаар талбайн туршилтын үед авсан видео баримтыг сургалтын материал болгон бэлтгэв. Энэхүү сургалтын видео материалдаа нэмж яриан болон дүрслэлт хэлбэрээр тайлбаруудыг оруулж хийсэн нь 2Д болон 3Д-р үзүүлсэн дигитал сургалтын материал болж байгаа юм. Гарын авлага болон видео баримтыг нийтдээ 62 уул уурхайн компаниуд, 43 байгаль орчны газрууд мөн 4 боловсролын байгууллагад хуваан тараав. Төслийн хамтрагч „Oрон нутгийн тогтвортой хөгжил“ төрийн бус байгууллга, ХААИС уг сургалтыг цааш нь үргэлжлүүлэх тул тус бүрт нь 80 хувилбарыг хүлээн авав.

Монгол Академчдын холбооны мэргэжилтэн

Монгол Академчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г. Ганцэцэг нь уг төсөлд түр хугацааны мэргэжилтнээр хамтран ажиллав. Мэргэжилтэн Проф. Др. Д. Түмэнжаргал болон Г. Ганцэцэг нар төслийн багийг удирдсан ба сургалтын хөтөлбөрийн концепт болон гарын авлага гаргах ажлуудыг хариуцаж ажиллав. Г. Ганцэцэг нь 2016 оны 6 сарын 1-14-ний хооронд монголд байж Модул 2-н талбайн сургалт Нөхөн сэргээх үйл ажиллагааны бэлтгэл ажлыг Д. Түмэнжаргал багштай хамтран явуулав.
Г. Ганцэцэг нь Хохэнхайм-н их сургуулийг Агрибизнес чиглэлээр мастер хамгаалсан ба мэргэжлийнхээ дагуу Германы өмнөд хэсэгт байрлах хөдөө аж ахуйн хоршоололд зөвлөхөөр ажиллаж байгаа. Тэрээр мэргэжлийн өргөн туршлагатайн дээр бэлчээрийн аж ахуйн тал дээр хөрсний үржил шимт байдал, бордоо, ургамал хамгаалах бодис болон ургамлын үрийн тухай гэх мэт онолын өргөн мэдлэгтэй юм.

Г. Ганцэцэгийн монголд ажиллах үеэр Фрайбэрг хотын Техникийн их сургуулийн оюутан Б. Мөнхдалай энэ төслийн хүрээнд дадлгага хийв. Түүний дадлагын ажил нь „Oлон улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төв“-өөс явуулдаг „Hутаг буцаж буй ажлын хүч “ хөтөлбөрийн хүрээнд санхүүжигдэв. Б. Мөнхдалай нь төслийн ажлын багийиг дэмжиж ажиллахын зэрэгцээ:
- туршилтын талбайн хөрсийг боловсруулан бэлдэх
- талбайн туршилт ажлыг явуулахад дэмжиж туслах
- нөхөн сэргээх арга хэмжээний зөвлөмжүүдийг ялангуяа жижиг уул уурхайн компаниудад зориулан бэлтгэх гэх мэт үүрэгт даалгаваруудыг гүйцэтгэж байв.

Мөн түүнчлэн Монголын үндэсний ТВ болон Royal HD тв-үүд төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлж байлаа.
2016 оны 9 сарын 19-ий өдрийн сонин дээр: "Шимгүй хөрсний хүлээлт"

2016 оны 10 сарын 25-ий мал аж ажуй сонин дээр: "Доройтсон газрын биологийн нөхөн сэргээлтийн сурагч багш бэлгэх төсөл хэрэгжүүлэв"