Бидний тухай


 

Бид хэн бэ?

Манай Холбоо ХБНГУ-д сурч, ажиллаж байгаа идэвхтэй оюутан залуусаас бүрдсэн сайн дурын байгууллага юм. Бид өөрсдийн дадлага туршлагаасаа шинээр ирж буй дүү нартаа хуваалцан, Германд ирээд тохиолддог ойр зуурын асуудалд нь анхан шатны тус дэм болон зөвөлгөө өгөхөөс гадна өөрсдийн мэдлэг боловсрол дээр үндэслэн элдэв хурал цуглаан, семинар арга хэмжээнүүдийг зохион байгуулж хоёр орны хамтарсан соёлын болон боловсролын системын төрөл бүрийн үйл ажиллагааг түлхүү дэмжин өөрсдийн хувь нэмэрийг оруулна.

 

Бидний зорилго

Бид Германд болон бусад гадаадад сурч ажиллаж буй оюутан залуустай мөн түүнчлэн бусад холбоо нийгэмлэгүүдтэй сүлжээ тогтоон хамтран ажиллана. Мөн гадаадад суралцагчдын тоо чанарыг нэмэгдүүлэхэд голчлон анхаарах ба ингэснээр өндөр мэдлэг боловсролтой боловсон хүчний тоо нэмэгдэн, эх оронд маань орох оюуны хөрөнгө арвижин, хөгжил дэвшлийн алхамд түлхэц болгохын төлөө бид өөрсдийн дуу хоолойг хамтатгана.

 

Бидний зорилгодоо хүрэх замнал

Манай холбооны зүгээс Германд сурч ажиллах талаарх ерөнхий мэдээллийн сүлжээг бий болгож өгнө. Бид Монголд дадлага туршлага хуримтлуулсан гадаад дотоодын байгууллагуудтай харилцаа тогтоож өөрсдийн мэдлэг боловсрол, техникийн нөөц бололцоо болон сүүлийн үеийн технологи дээр үндэслэн хамтран ажиллах ба эдгээр хамтын үйл ажиллагаандаа хүрэхийн тулд оновчтой олон талын бүтээлч арга зам хайна. Мөн хоёр орны соёлын харилцаанд гүүр болж өөрсдийн гар биеэр хамтран оролцоно.

 


Гишүүн болох

Хэрэв бидний үйл ажиллагаа та бүхний сонирхлыг татсан бол манай холбооны дүрэм журамтай танилцаад бидэнд энэхүү бүртгэлийн мэдүүлгийг бөглөөд манай шуудангийн хаяг руу, эсвэл бидэнтэй биечлэн уулзан өгч болно.

Бид бүгд та бүхнийг гишүүнээр элсэн ороход баяртай байх болно. Мэндчилсэн, VMA-BW-ын Удирдах зөвлөлийн хамт олон


Холбогдох

Утас: 0049 176 24099234
Имэйл: info@vma-ev.com