Krankenhausbetten für die Mongolei

Im Juni 2013 teilte unser Mitglied, Herr Dr. Bayardelger Nyamdavaa dem Verein mit, dass das Krankenhaus Nagold bereit ist, die gebrauchten Krankenhausbetten sowie die Nachttische zu verschenken!
Zum 1. Januar 2014 übernahm die Engagement Global gGmbH die Zuständigkeit für den Transportkostenzuschuß, die bisher bei der GIZ lag. Daraufhin haben wir im Frühjahr 2014 wieder angefangen, mit Engagement Global gGmbH Kontakt aufzunehmen. Engagement Global gGmbH – Service für Entwicklungsinitiativen ist die Ansprechpartnerin in Deutschland für entwicklungspolitisches Engagement, deutschlandweit und international und vereint unter ihrem Dach Einrichtungen und Programme, die sich in der entwicklungspolitischen Arbeit aktiv für ein gerechtes globales Miteinander einsetzen. Der Klinikverbund Nalaikh dient als Gesundheitsversorgungszentrum für die ca. 35.000 Einwohner in Nalaikh Distrikt, ein Vorort nahe Ulaanbaatar (ca. 35 km). Es ist ein ehemaliges Bergbaudorf, das in den letzten Jahren sehr vernachlässigt wurde und in dem sehr viele arme und kranke Menschen (frühere Bergbauer) leben. Die einzelnen kleinen und heruntergekommenen Krankenhäuser (s. Fotoanhang) hatten mangelhafte Ausstattungen, die dem Zustand der schwerkranken Patienten nicht gerecht wurden. Die Sachspenden von 40 Krankenhausbetten, 3 Kinderbetten, 37 Nachttische und ca. 15 Matratzen wurden direkt dem Klinikverbund Nalaikh gespendet, der sie weiter dem Bedarf entsprechend in ihre kleine Krankenhäuser verteilt wurde.


Krankenhaussituationen in der Mongolei


Betten und Spendetranpsort in die Mongolei


Containerladung 2013 in der Stadt "Nagold"



Entladung in der Mongolei



Übergabe der Krankenhausbetten in Ulaanbaatar



Ein Dankeschön" von der 2.Frauenklinik



Geschenke für die Waisenkinder



Interview mit Herrn Dr.Bayardelger Nyamdavaa



-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Нямдаваа овогтой Баярдэлгэр гэдэг. Mиний Аав хүүхдийн зөвлөх их эмч бөгөөд хүүхдийн эрүүл мэндийн төлөө 50 жил ажиллаж байгаа буянтай буурал бий. Аавынхаа мэргэжлийг эзэмшиж эмч болох гараа маань Дарьсүрэн багштай 33-р сургуулийн химийн сонгонд oрсноор эхэлсэн юм. Манай ангиас найман хүүхэд Анагаахад aмжилттай орж байсан нь тухайн үед өндөр үзүүлэлт байсан юм. 1998 онд Монголын Анагаах Ухааны Их сургуулийг aмжилттай төгсчихөөд 23 настай залуухан эмч Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хоёр жил ажилласан. Тухайн үед залуус гадагшаа явж сурч ажиллах маш их хүсэл тэмүүлэлтэй байлаа. Би ч адилхан залуу хүн болохоор гарах арга зам хайсан. Сайн эцэг эх болон германд олон жил aжиллаж сурч байсан гурван ахынхаа буянаар герман явахаар болсон. “Гүдeн Таг”-аас өөр хэлгүй л анх Берлиний онгоцны буудал дээр бууж байлаа. Берлинд очоод Хартник гээд монголчуудын сурдаг aнхан шатны хэлний бэлтгэлийг хагас жил сурсныхаа дараа Подстдамын их сургуулийн дэргэдэх гүнзгийрүүлсэн хэлний бэлтгэлд орсон. Дараа нь Лайпциг хотын ойролцоох Халле хотын хими биологи, эрүүл мэндийн чиглэлээр дагнасан их сургуульд шалгалт өгч, орох болзлыг хангасан. Германд анагаахын их сургуульд орохын тулд арван жилийнх нь голч дүн 95-100 хувийн үнэлгээтэй байх ёстой байдаг. Tийм өндөр шалгуур давсан хүүхдүүдтэй хамт 27-той хөгшин оюутан суралцах хэцүүхэн л байлаа. Багш профессорууд нь орж ирээд шууд лекц уншиж уншиж гараад явчихна. Энийг давахгүй нь дээ л гэж бодож байсан. Эхний зургаан сар өдөр шөнөгүй номын санд сууж өөрийгөө дайчилсны хүчинд зэрэгцсэн дээ. Тухайн үед бас олон монгол оюутан санхүүгийн бэрхшээлээс болж сургуулиа төгсөлгүй дутуу хаяж амьдралаа хөөсөн. Улс орон маань тухайн үед сурч байсан, ядаж төгсөх жилдээ явж байгаа оюутнуудад санхүүгийн тэтгэлэг өгч байсан бол олон сайхан боловсон хүчинтэй болох байлаа.

-Германд анагаахын сургууль хэр их байдаг бол?

-Германд анагаахын сургууль 35 байдаг. Миний сурсан Халле хотын Мартин-Лутерийн нэрэмжит Анагаахын Их Сургууль эхний тавд ордог том сургуулийн нэг. Энэ хотын их сургуулийг сонгосон учир нь оюутан сурагчид сурахад маш боломжтой, орчин үеийн сайхан том номын сантай, хот нь амьдрахад өртөг багатай. Санхүүгийн ямар ч тусламж дэмжлэг авалгүй бор зүрхээрээ сурсан болохоор маш их хатуужил тэвчээр шаардаж, санхүүгийн бэрхшээлтэй байнга тулгарч байлаа. Сурахын хажуугаар бас байрныхаа мөнгийг олох нь том асуудал байсан. Тухайн үед бас олон монгол оюутан санхүүгийн бэрхшээлээс болж сургуулиа төгсөлгүй дутуу хаяж амьдралаа хөөсөн. Улс орон маань тухайн үед сурч байсан, ядаж төгсөх жилдээ явж байгаа оюутнуудад санхүүгийн тэтгэлэг өгч байсан бол олон сайхан боловсон хүчинтэй болох байлаа. Одоо ч гэсэн энэ бодлого үгүйлэгддэг.

-Та тэгэхээр хоёр удаа анагаахын их сургууль төгссөн гэсэн үг үү?

-Тийм. Би Монголын АУИС-г зургаан жил, Германы Халле хотын АУИС-г дөрвөн жил сурч төгсөөд нийт 10 жил анагаах ухааны сургуульд суралцаж өндөр боловсрол эзэмшсэн. Монголд Анагаах ухааны их сургуульд сурсан зургаан жилийн маань хөдөлмөрийг Германд зөвхөн дөрвөн семистерээр л үнэлсэн дээ. Хэтэрхий бага үнэлсэн нь бас гомдмоор юм шүү. Гэхдээ огт үнэлээгүй байснаас дээр л гэж өөрийгөө тайвшруулдаг. Tухайн үед оюутны ажлын виз авахын тулд Азиас монголчууд, Африкаас Камерунчууд сургуулийн дипломoо хуурамчаар үйлддэг байсан нь ямар ч нэр хүндгүй, диплом нь үнэ цэнэгүй болоход нөлөөлдөг байсан болохоор Камерун, Монгол хоёр тусдаа давхар шалгуулдаг байлаа. Түүнд нь яг жинхэнээр сургуулиа төгсөөд очсон монголчууд нь давхар хэлмэгдэж, шалгуулж их хугацаа алддаг байсан. Сургуульд орсон хойноо бол Монголд сурсан тухайн үеийн анагаахын мэдлэг маань маш их хэрэг болсон.

Дэлгэрэнгүй унших - Gogo.mn (Mehr lesen)

Zum Schluß



In diesem Sinne, vielen Dank an all die Mitwirkenden, vor allem ein besonderes Dankeschön geht an Herrn Dr. Bayardelger Nyamdavaa, der uns die Möglichkeit gegeben hat, in so einer großen Spendenaktion mitzuwirken und starten zu dürften! Ein herzliches Dankeschön geht auch an unseren Frauenpower Fr. Dr. des Dolgor Guntsetseg, die das Porjekt geleitet hat und an Fr. Ganbold Gantsetseg und Fr. Saintsetseg Jigden, die das Projekt intensiv und unermüdlich mit verfolgt haben und an die Sache dran geblieben sind und niemals aufgegeben haben!


Gemeinsam sind wir stark! SAIN UILS DELGEREKH BOLTUGAI!

© Verein der Mongolischen Akademiker e.V. 2009 - 2019