Монгол наадам Штуттгарт 2019

Сар асгарч хур тэгширсэн
Найр хөгжиж хуур уянгалсан 
Монгол наадам айсуй.
 
Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их баяр наадмыг нийт Монголчууд, наадамчин түмэндээ зориулан Штуттгарт хотын Солонго сургуулийн эцэг эхчүүдийн зүгээс 2019 оны 7 сарын 14 нд 13 цагаас зохион байгуулах гэж байна.
 
Бид та бүхэндээ амттай сайхан хорхог, хуушуур болон халуун хүйтэн ундаагаар үйлчилнэ. Мөн хүчит бөхийн барилдаан, нум сум харваа, шагайн харваа, хурдан морины уралдаан болно.
 
Та бүхнийг гэр бүл, найз нөхдийн хамт хүрэлцэн ирцгээхийг урьж байна.
 
Хаана: CVJM Heim Eltingen im Tiefenbach ( Nähe Leonberg) 
 
Эр бяраараа эзэн нь байж, эрмэг хурдаараа эрэлхэг нь байж, эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж, дэлгэр зуны налгар талд дэнж хотойтол сайхан наадацгаая
 
Штуттгарт хотын Солонго сургуулийн эцэг эхийн зөвлөл
Утас: 015758923710 / 01797560550