bergbau

1. Workshop 2013: Cloud Computing, Social Network

Datum: 
Samstag, 23 Februar, 2013

Referent: Khangaikhuu Uvgunkhuu, Masterstudent an der Universität Tübingen, Fachrichtung: Informatik.

 

Thema : „Cloud Computing & Social Networking „

1990 он бол хүн төрөлхтний даяарших хүсэл эрмэлзэл илэрхийллийн нэгхэн хэсэг өөрийн гэсэн бодит байдалдаа хэрэгжихэд их хувь нэмэртэй жил болсон билээ. Энэ жилд хүн төрөлхтний хувьд мэдээлэл холбооны салбар дээр хийж буй асар том алхац байсан бөгөөд энэхүү алхац нь бидний одоогийн мэдэх, өдөр болгоныхоо ажил амьдралд хэрэглэж ашиглаж бараг хүмүүний өдөр тутмын зайлшгүй хэрэгцээний зүйл болтлоо нэвтэрч өргөжин хөгжсөн „Интернэт“ гэдэг нэр томьёолол гарч ирсэн билээ.

Интернэт нь жил болгон хурдацтай хөгжиж түүний дагуу өөрийн гэсэн нэр томьёо, стандардчилал, уламжлал, соёлоо ээлжлэн нээж, халж, түгээж , хөгжин ахисаар 21-р зуунд бие бялдар нь өсөн бойжиж эрийн цээнд хүрчээ. Эр бие нь гүйцэн хөгжөөд халин нисэхээр жигүүр далавчных нь хүч нь бүрэн гүйцэлдээд, өнөөгийн байдлаар 2,405,518,376 дагалдагчтай болсон бөгөөд өдөр ирэх тусам энэхүү тоо нь өсөн нэмэгдсээр л байна.

АНУ-ын Амазон.сом (Amazon.com) дэлхийн интернэт бараа үйлчилгээг хэрэглэгчдэд түгээн дамжуулдаг том компаниудын нэг билээ. 2000 онд энэхүү компани нь өөрийн интернэтийн үйл ажиллагаагаа, маш олон тооны хэрэглэгчид нэгэн зэрэг энэхүү компаний вэб хуудсан дээр хандсаны улмаас, тэр өдөртөө хийж буй бүх ажиллагаагаа зогсоох шаардлагатай болсон байна.

Энэ бүхний шийдлийг хийх нь тэр үед өртөг маш өндөртэй байсан бөгөөд хэрэглэгчид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ болон итгэлийг алдахгүйн тулд энэхүү өртөг өндөртэй алхмыг хийхээс өөр аргагүй болжээ.

Энэхүү өртөг өндөртэй замыг даван туулахын тулд тус компани нь нэгэн шинэ сэдлийг нээн олсон нь бидний өнөөдрийн өдөр болгон сонсож, мэдэрч, үзэж , харж буй „Cloud Computing“ гэдэг нэр томьёонд хүргэсэн билээ. 2004 оны 2-р сард Марк Цукерберг хэмээх программчин залуу өөрийн хэдэн найзтайгаа хамтран дэлхий даяар хүн болгоны өдөр болгон зочлон орох дуртай интернэт порталыг анх нээж одоогоор 1 тэрбум гаран хэрэглэгч үйлчлүүлэгчтэй болсон асар том мэдээллийн сүлжээг бий болгоод байгаа бөгөөд үүнийгээ Фейсбук (Facebook) гэж нэрлэсэн байна.

Энэхүү хоёр том жигүүрээр хөлөглөсөн Интернэт маань бидний ирээдүйн амьдралд салшгүй байр суурь эзлэх хандлагатай байгаа тул миний өчүүхэн бие өөрөө мэдээлэл холбооны салбарын хүний хувьд энэхүү тал дээр өөрийнхөө мэдлэгийг өргөжүүлэхээр их чармайж ирсэн гэхэд болно.

Иймийн тулд миний хийх гэж буй энэхүү 45 минутын танилцуулга маань энэхүү 2 технологийг сонирхож буй болоод анхан шатны мэдлэг олж авах гэсэн хүн бүхэнд зориулагдаж байгаа билээ. Миний илтгэлийн агуулга нь Cloud Computing, Social Networking гэсэн хоёр сэдэвтэй бөгөөд энэхүү 2 мэдээллийн технологи нь яаж үүссэнээс эхлээд яг ямар үйл ажиллагаа бүтэц зохион байгуулалт ар талд нь явагдаж байдгийг та бүхэндээ анхан шатны хүрээнд буюу „Social Networking and Cloud Computing for Dummies“ маягаар мэдээллээ түгээх болно.

Монгол оюутан залуучууд болоод энэхүү технологийн анхан шатны мэдлэгийг сонирхож буй монголчууд та бүхэн 21-р зууны Интернэтийн нүүр царайг яаж хувьсан өөрчлөгдөх вэ гэдгийг сонирхож байвал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж санал бодлоо хоорондоо солилцмоор байвал миний өчүүхэн биеийг мэргэн оюунаараа гэгээрүүлж засан залруулмаар байвал энэхүү өдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирнэ үү гэж урьж байна.

Та бүхнийг мэндчилсэн

Боржигон овогт Өвгөнхүүгийн Хангайхүү

 

WANN? :

am 23. Februar 2013

13:00 - 14:30

 

WO? :

im Büro des Vereins

Friedrichstr. 23a, 4.OG

70174 Stuttgart

 

ANMELDUNG:

info[at]vma-ev.com

 

TEILNAHMEGEBÜHR:

Kostenfrei für Studenten und Mitglieder

Für Nichtmitglieder 5 €

 

Typ: 
Workshop