Сагсан бөмбөг

Сайн байцгаана уу сагсан бөмбөг сонирхогчдоо

 

Ирэх 11 сарын 10аас эхлээд Бямба гариг бүрт 18:00 цагаас Berger сургууль дээр заал авч байхаар боллоо.
Одоохондоо ирэх оны 3 сарын 30 хүртэл авахаар ярьсан байгаа бөгөөд хүмүүсийн идэвх оролцоо их байвал цааш нь сунгах болно.

 

Сонирхсон бүх залуусаа хүрэлцэн ирэхийг урьж байна!

 

 

Хаяг:
Berger Schule Turnhalle
Schwarenbergerstraße 34
70190 Stuttgart

 

 

Хэзээ:
18:00 - 20:00 цагийн хооронд

доорхи Бямба гаригуудад:

  • 11р сард 10, 17, 24-ны өдрүүдэд
  • 12р сард 1, 8, 15, 22-ны өдрүүдэд
  • 1сард 12, 19, 26-ны өдрүүдэд
  • 2сард 2, 9, 16, 23-ны өдрүүдэд
  • 3сард 2, 9, 16, 23, 30-ны өдрүүдэд

 

Үнэ: хүний 2 Евро заалны төлбөрт зориулж цуглуулж байхаар тооцооллоо. Цаашдаа ирц боломжоо харж байгаад багасгахыг бодно.

 

E-Mail: davaadorj@vma-ev.com

 

VMA
Штуттгарт дахь Монголчуудын холбоо