Чуулга Уулзалт - MAS-Berlin e.V.

Та бүхэндээ MAS Berlin e.V. холбооноос зохион байгуулж байгаа доорхи чуулга уулзалтын талаархи мэдээллийг хүргэж байна. Энэхүү уулзалт нь 12 сарын 14-нд болох юм байна.

 

Ингээд Штуттгартаас оролцох сонирхолтой залуус баг бүрдүүлж явахаар төлөвлөж буй тул сонирхож буй хүмүүс бидэнд info@vma-ev.com имэйл-ээр хандана уу!

VMA Team

 

 

ХБНГУ дахь Монгол Оюутан Залуусын Чуулга Уулзалт 2018

"Konferenz der mongolischen Studierenden und Auszubildenden" буюу ХБНГУ-д суралцаж буй монгол оюутнууд болон мэргэжил эзэмшигч залуусын анх дугаар чуулга уулзалт нь MAS-Berlin e.V. оюутан холбооноос Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Берлин хотноо Конрад-Аденауэр-Сангийн байрнаа зохион байгуулагдахаар боллоо.

Энэхүү чуулганы зорилго нь Герман Улсад сурч байгаа залуучууддаа ач холбогдол бүхий мэдээ мэдээллийг хүргэх, оюутан залууст тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, тухайн оюутны болон улс орныхоо хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, харилцан холбоотой байх, шинэ санал санаачлагыг дэмжих явдал юм.

Чуулга уулзалтыг нээж Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д. Ганбат үг хэлж, илтгэл тавихын зэрэгцээ Германд сурч төгссөн болон суралцаж байгаа залуучууд дээрх зорилтын хүрээнд олон сонирхолтой илтгэл танилцуулж, харилцан халуун дотно яриа өрнүүлэх болно. Мөн уулзалтын дараа чуулганд оролцсон оюутан залуусыг Берлин хотоор аялах бяцхан зугаалга хүлээж байх болно. Чуулганы хөтөлбөр болон дэлгэрэнгүй мэдээллийг чуулганы фэйсбүүк хуудаснаас авах боломжтой ба сонирхсон оюутан залуус энэхүү холбоосоор чуулганд бүртгүүлэх боломжтой.

Түүнчлэн жил бүр MAS-Berlin холбооноос уламжлал болгон зохион байгуулагддаг оюутан залуусын шинэ жилийн үдэшлэг „MAS NYP“ нь чуулганы дараах өдөрт зохиогдох болно.

 

MAS-Berlin e.V.